- Өгөгдөл устгах хүсэлтийн форм-ыг нээнэ. Нэвтрэх шаардлагагүй.
- Бүртгэлийн имэйл эсвэл холбогдох Facebook/Instagram хэрэглэгчийн нэр зэрэг таны мэдээллийг тодорхойлох лавлагаа, ямар мэдээлэл устгуулах хүсэлтэйгээ бичнэ. Нууц үг, MFA, access token эсвэл иргэний баримт илгээхгүй.
- Хүсэлтээ илгээсний дараа дугаар болон нууц шалгах холбоосоо хадгална. Холбоосыг бусдад дамжуулахгүй.
- Шалгах холбоосоор хүсэлтийн төлөв болон операторын хариуг үзнэ. Бид мэдээллийн эзэмших эрх, байгууллагын хамрах хүрээ, бусдын мэдээлэл болон хадгалах шаардлагыг шалгана.
- Шийдвэрлэх арга, нэмэлт баталгаажуулалт эсвэл үлдэх өгөгдлийн хүрээ/шалтгааныг тухайн хүсэлтийн хариунд мэдэгдэнэ. Хүсэлт хүлээн авсан төлөв нь устгал дууссан гэсэн үг биш.
Facebook/Instagram зөвшөөрлөө цуцлах
Meta-ийн өөрийн Apps and websites эсвэл Business integrations тохиргооноос app-ийн зөвшөөрлийг цуцалж болно. Энэ нь Meta талын цаашдын хандалтыг зогсоох үйлдэл бөгөөд платформд өмнө хадгалагдсан мэдээллийг автоматаар устгасан баталгаа биш. Тэр мэдээллийн тухай тусад нь хүсэлт гаргана. Одоогийн Citynetwork Chatbot хувилбарт live Page/Instagram connection хараахан идэвхжээгүй.
Хадгалалтаас үлдэх мэдээлэл
Хамгаалалт, бусдын эрх, үйлдлийн түүх эсвэл хүчинтэй хадгалалтын шаардлагаар зарим мэдээлэл үлдэх шаардлагатай байвал хамрах хүрээ, шалтгааныг тайлбарлана. Нөөц хуулбарын устгал шууд ижил хугацаанд хийгдэнэ гэж амлахгүй. Өөр хүний хүсэлтээр таны бүртгэл, байгууллагын өгөгдлийг баталгаажуулалтгүйгээр устгахгүй.