Citynetwork ChatbotНэвтрэх →

Шинэчилсэн: 2026.10.17

Үйлчилгээний нөхцөл

Citynetwork Chatbot платформын одоогийн боломж, хэрэглэгчийн үүрэг болон хүсэлт гаргах нөхцөл.

1. Үйлчилгээний хүрээ

Үйлчилгээ эрхлэгч: Золтуяа овогтой Анхбаяр. Одоогийн хувилбар нь бүртгэл, байгууллага/баг, хамгаалалт болон хадгалагддаг чатын туршилт, урсгал зохиох/хувилбар нийтлэх болон simulator-ын боломжтой. Урсгалын simulator нь бодит lead, мессеж эсвэл операторын хүсэлт үүсгэхгүй. Facebook/Instagram холболт, live flow runtime, AI/RAG болон төлбөрийн боломжууд хараахан ажиллахгүй. Нүүр хуудсан дахь харилцааны жишээ нь бодит захиалга, нөөц, үнэ эсвэл холбогдсон операторын баталгаа биш.

2. Бүртгэл ба байгууллагын эрх

Та өөрийн ашиглах эрхтэй мэдээллээр бүртгүүлж, нууц үг, баталгаажуулах холбоос, MFA болон хүсэлт шалгах түлхүүрээ хамгаална. Байгууллагын эзэмшигч нь багийн эрх, урилга болон оруулсан мэдээллээ удирдана. Бусдын байгууллага, бүртгэл эсвэл сувагт зөвшөөрөлгүй хандахгүй.

3. Оруулах мэдээлэл ба зөвшөөрөгдсөн ашиглалт

Та оруулж буй агуулга, харилцагчийн мэдээллийг ашиглах эрх, шаардлагатай зөвшөөрөлтэй байна. Spam, хуурч мэхлэх, зөвшөөрөлгүй мэдээлэл цуглуулах, хортой агуулга тараах, хамгаалалт тойрох зорилгоор ашиглахгүй. Нууц үг, картын мэдээлэл, иргэний баримт болон шаардлагагүй эмзэг мэдээллийг туршилтын чат, form-д оруулахгүй.

4. Боломж, үнэ ба гаднын үйлчилгээ

Ажиллаж буй боломжийг тухайн үйлдлийн төлөвөөр ялган харуулна. Хадгалсан мессежийг гаднын хүнд хүрсэн, provider хүлээн авсныг inbox-д ирсэн, операторт хүсэлт гаргасныг хүн холбогдсон гэж үзэхгүй. Төлбөртэй үйлчилгээний үнэ, хамрах хүрээ, хугацааг төлбөр хийхээс өмнө тусад нь танилцуулна; эдгээр нөхцөл нь өөрөө төлбөрийн үүрэг эсвэл автомат захиалга үүсгэхгүй.

5. Хамгаалалт, өөрчлөлт ба тасалдал

Үйлчилгээг сайжруулах, алдаа засах, хамгаалах зорилгоор шинэчилж болно. Тасралтгүй ажиллагаа эсвэл хийгдээгүй боломжийг батлахгүй. Зөвшөөрөлгүй ашиглалт, халдлагыг зогсоохын тулд шаардлагатай хандалтыг хязгаарлаж болно; маргаантай тохиолдолд үйлчилгээ эрхлэгчид хүсэлт гаргана.

6. Мэдээлэл ба хүсэлт

Мэдээлэл боловсруулах хүрээг Нууцлалын бодлого, устгах хүсэлтийг өгөгдөл устгах заавар-т тайлбарласан. Асуулт, санал болон хүсэлтийг хүсэлтийн формоор хүлээн авна. Хүсэлт илгээхэд автоматаар бүртгэл устгах эсвэл төлбөр буцаах үйлдэл хийгдэхгүй.

НууцлалҮйлчилгээний нөхцөлӨгөгдөл устгахХүсэлт гаргахНүүр хуудас