Citynetwork ChatbotНэвтрэх →

Шинэчилсэн: 2026.10.17

Нууцлалын бодлого

Citynetwork Chatbot-д ямар мэдээлэл бүртгэгддэг, юунд ашигладаг, өөрийн өгөгдлийн талаар хэрхэн хүсэлт гаргахыг энд тайлбарлав.

1. Үйлчилгээ эрхлэгч

Citynetwork Chatbot платформыг Золтуяа овогтой Анхбаяр эрхэлнэ. Хувийн мэдээлэлтэй холбоотой асуулт, засах, хандах болон устгах хүсэлтийг хүсэлтийн формоор хүлээн авна. Нийтийн холбоо барих имэйл одоогоор нийтлээгүй тул имэйл шаардахгүйгээр хүсэлтээ бүртгүүлж, нууц шалгах холбоосоор хариуг үзэж болно.

2. Бүртгэдэг мэдээлэл

  • Бүртгэлийн нэр, имэйл, нууц үгийн хэш, имэйл баталгаажуулалт болон нэвтрэлтийн мэдээлэл.
  • Байгууллагын нэр, чиглэл, багийн гишүүнчлэл, эрх, урилга, тохиргоо болон үйлдлийн түүх.
  • Таны үүсгэсэн ботын ноорог, урсгалын зангилаа/холбоос/хувьсагчийн тохиргоо ба нийтэлсэн хувилбар, туршилтын харилцан яриа, мессеж болон багийн дотоод тэмдэглэл.
  • Хамгаалалтад шаардлагатай нэвтрэх төхөөрөмжийн browser мэдээлэл, хугацаа, MFA тохиргоо, хамгаалалтын үйл явдал болон account имэйлийн хүргэлтийн төлөв.
  • Нууцлалын формоор таны өөрөө өгсөн бүртгэлийн лавлагаа, хүсэлтийн агуулга, төрөл, төлөв болон операторын хариу.

3. Зориулалт ба хандалт

Эдгээрийг бүртгэлийг ажиллуулах, байгууллагын эрхийг шалгах, багийн хамтын ажиллагаа, туршилтын чатыг хадгалах, хүсэлтийг шийдвэрлэх, алдаа болон зөвшөөрөлгүй ашиглалтаас хамгаалахад ашиглана. Байгууллагын мэдээлэл зөвхөн тухайн байгууллагын эрхтэй гишүүдэд харагдана. Үйлчилгээний засвар, хамгаалалт болон хүсэлт шийдвэрлэхэд эрх бүхий үйлчилгээ эрхлэгч шаардлагатай хэмжээнд мэдээлэлд хандана.

4. Үйлчилгээ үзүүлэгч ба холболтууд

Account баталгаажуулалт, нууц үг сэргээх, урилга болон хамгаалалтын имэйлийг илгээхэд WeSend ашигладаг. Илгээхэд шаардлагатай имэйл хаяг, агуулга болон холбоос тухайн шуудангийн үйлчилгээнд дамжина.

Facebook/Instagram холболт, гаднын сувагт автомат мессеж болон AI/RAG одоогоор платформд идэвхжээгүй. Meta app үүссэн нь таны Page-ийн мессеж, token-ыг платформ хадгалдаг гэсэн үг биш. Эдгээр боломжийг нээхэд зөвшөөрлийн хүрээ, дамжуулах мэдээлэл болон шинэчилсэн бодлогыг танилцуулна. Нууц үг, MFA код, token-оо чат эсвэл хүсэлтийн формд илгээхгүй.

5. Cookie ба хамгаалалт

Нэвтрэлтийг хадгалахад зайлшгүй session cookie ашиглана. Production cookie нь HttpOnly/Secure хамгаалалттай. Нууц үгийг хэшээр, MFA болон account имэйлийн нууц агуулгыг шифрлэж хадгална. Нууцлалын хүсэлт шалгах түлхүүрийн хэш хадгалагдана; жинхэнэ түлхүүрийг өгөгдлийн санд хадгалахгүй. Энэ нь бүх төрлийн өгөгдөл бүрэн нууц эсвэл халдлагад өртөхгүй гэсэн баталгаа биш.

6. Хадгалалт ба устгах хүсэлт

Бүртгэл, байгууллагын мэдээллийг үйлчилгээ үзүүлэх болон хамгаалалт, үйлдлийн түүх, хүчинтэй шаардлагыг хангахад хэрэгтэй хугацаанд хадгална. Одоогийн хувилбарт бүх өгөгдлийг тогтсон хоногоор автоматаар устгадаг гэж амлахгүй. Устгах хүсэлтийн хамрах хүрээ, эзэмших эрх, бусдын мэдээлэл болон шаардлагатай хадгалалтыг оператор шалгаж, шийдвэрээ хүсэлтийн төлөвөөр мэдээлнэ. Нөөц хуулбар болон хамгаалалтын түүхийн хадгалалт нь үндсэн өгөгдлийн устгалтай зэрэгцэн шууд дуусахгүй байж болно; үлдэх хүрээ, шалтгааныг хариунд тайлбарлана.

7. Таны хүсэлт ба бодлогын өөрчлөлт

Өгөгдөлдөө хандах, засуулах, устгуулах болон мэдээлэл боловсруулахтай холбоотой асуултыг энэ формоор гаргана. Хүсэлтийн нууц холбоос нь бүртгэлийн эзэмшигчийг автоматаар батлахгүй; шаардлагатай тохиолдолд эрхийг тусад нь шалгана. Хүсэлт гаргах нь өгөгдөл шууд устсан гэсэн үг биш. Бодлого өөрчлөгдвөл энэ хуудасны огноог шинэчилж, мэдээлэл боловсруулахад мэдэгдэхүйц өөрчлөлт орвол холбогдох хэрэглэгчид мэдэгдэнэ.

НууцлалҮйлчилгээний нөхцөлӨгөгдөл устгахХүсэлт гаргахНүүр хуудас